Нэг сая төгрөгийг цагаан сараас өмнө олгох боломжгүй
2012-02-08

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ өсч инфляци бий болсон. Төсвийн албан хаагчдын цалинг нэмснээр маргаашаас эхлээд юмны үнэ нэмэгдээд эхлэнэ. Иймд цалин нэмсний үр дүн байгаа юм уу. Хууль санаачлагчид цалин нэмснээр гарах сөрөг үр дагаварыг тооцсон уу. Өнөөдөр баялаг бүтээж байгаа, хувийн аж ахуй эрхэлж байгаа сая гаруй хүн байгаа. Хувийн хэвшлийнхэн ямар эх үүсвэрээр цалингаа нэмэх юм бэ. Гурван талт хэлэлцээр бол зохиомол зүйл гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, цалин нэмэгдэхэд иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байгаад анализ хийх хэрэгтэй. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг хэзээнээс эхэлж олгох вэ. Цагаан сарын өмнө өгөх эсэх талаар олон хүн асууж байгаа. Иймд энэ талаар тодорхой хариулт өгнө үү гэсэн юм. Сангийн сайд Д.Хаянхярваа өгсөн тайлбартаа, цалингийн нэмэгдлийг хоёр намын бүлэг зөвшилцөж төсвийн тодотголоор оруулахаар тогтоолын төсөл өргөн барьсан. Үнийн инфляци цалингийн эзлэх хувь ямар байдаг тухай тооцоо байдаггүй юм байна. Инфляцийн өсөлтөд анхаарал хандуулж байна.Монголбанктай валютын ханшийг тогтвортой байлгах, өсгөхгүй байх чиглэлээр байнга ажиллаж байгаа.Инфляцид нөлөөлж байгаа гол зүйл нь нефть, валют, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Иймд энэ талаар судалгаа хийж байгаа. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг цагаан сараас өмнө өгөх боломжгүй. Тавантолгойн асуудал, 39 дүгээр тогтоол яаж шийдэгдэхээс хамаарч энэ оны дөрөвдүгээр сар гэхэд өгчих байх гэсэн хариулт өглөө. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Үүний дараа тус Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн А.Тлейханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилохыг гишүүд дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.
Shuud.mn
Сонин хачин
Би:
Өөрсдөө сонгогдохын тулд баахан мөнгө өгнө гэж амлачихаад одоо хөгшчүүлийн нүдийг ширгэтэл хүлээлгэх юм. Хөөрхий зарим хөгшчүүл хүлээж дийлэхгүй шүү дээ.
2012-02-09
би:
Төр засагт тууштай чанар бодлого алга юм. Хөгшчүүл энэ мөнгийг маш их хүлээж байгаа. Өгөх боломжгүй бол анхнаасаа судлаж байж олон нийтэд зарлах хэрэгтэй шүү дээ.Ямар ч бодлоггүй мэдээлэл цацаад ядуу ард түмнийхээ сэтгэлээр тоглох юм.Мөнгө өгөх тухай хир удаан ярина юмны үнэ төдийчинээ өндөр өснө. Аль дээр л цалин нэмнэ, сая төгрөг өгнө гээд ярих юм. Одоо болтол алинийг нь ч өгөөгүй л байна. Харин юмны үнэ өсөөд л байх юм.Бүгд л худлаа ярьж сонгогдохоо л бодох юм.
2012-02-09
zuerl:
zueer l irgenii boslgogo dain ch yumu yamar neg dorwitoi tedend medruulj zurhend ni orhoor yum hiihgui bol zuer l neg taiwan zamaar tsugleen hiigeed nemer algaa ene hedees neg 2 iig ni buudaj alah heregtei
2012-02-09
dandaa hudal yarij bh yumaa 76 tetgever deer 80 myangaa nemeegui l bna shuu dee hudalchuudaa
2012-02-09
батаа:
Инфляци өснө ч гэх шиг худлаа шаагаад зүгээр л өгч чадахгүйгээ хэлнэ биз. Уг нь банкууд зээлээ хаасан ийм үед ядаж л эдийн засагт цус сэлбэж байгаа зүйл гэдгийг мэдэх мал байгаа болов уу та 76 дотор
2012-02-09
Зочин:
Улс орон үр хүүхдүүддээ хийдгээ хийчихсэн хэдхээн хөгшчүүдээр минь ингэж тоглох ямар хэрэг байнаа муу малнууд,,, Хэдэн буурлуудаа бүр өрөвдчихлөө яаж цагаан сараа гаргана даа хөөрхийс
2012-02-09
санаа:
С.Эрдэнэ өөрөө хувийн сургуультай болохоороо цалин нэмэхийн эсрэг байгаа юм. Эрх ашгийн зөрчилтэй энэ мэт амтьдыг дахин УИХ-д бүү сонгоорой. Худлаа эх оронч царай гаргадаг юм.
2012-02-09
s:
Харамсалтай байна. нэг сая төгрөг өгнө гэж худлаа хошгоруулж хошгоруулж эцэст нь энэ. Ийм л байгаа юм даа Та нар. Ирэх сонгуулиар сонгогдоно гэж бүү бодоорой. Луйвараар л гархгүй юм бол Та нар дахин хэзээ ч Монгол төрийн толгойд гарахгүй.
2012-02-09
Bodon:
1 сая төгрөгөө өгч чадахгүй бол тэрийгээ шулуухан хэлчихсэн дээр дээ. Таван Толгойн хувьцааг минь дээрэмдэж зараад мөнгийг нь өгөх гэж байгаа бол зөвшөөрөхгүй. bodonchorblogspotcom
2012-02-09
kkk:
ta nar uursduu avtsgaadaa ard tvmen tegj ingeed boloh baih ta nar min l bolj baival ard tumen yahav ee yaj iigeed bolgood baina bolgosoor ch irsiim boloh bailgui dee
2012-02-09
auilgachin mangasuudiin amand l orno ogox cagt hi ogch chadahgyi yadarsan nastanguudiin setgeleer togloj bna 76 xudalch
2012-02-08
bitgii ug lduu naad mungiig chin dagaad inflyats bur deed tsegtee hurne shuu huvitsaagaa l ug
2012-02-08
kh:
ugaasaa bhgui umiig... a harin ene zasgiin terguun bayachuudiin huviin dansand bol ter money bgaa
2012-02-08