Нэгдүгээр сард 126 хүүхэд энджээ
2012-02-09

Үндэсний статистикийн хорооноос 2012 оны нэгдүгээр сарын нийгмийн үзүүлэлтийг гаргажээ. Нэгдүгээр сард улсын хэмжээнд 6015 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 852 эх буюу 16.5 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 6033 болж, 843 хүүхэд буюу 16.2 хувиар өсчээ. Харин нэг хүртэлх насандаа 105 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхэд буюу 11.7 хувь, 1-5 хүртэлх насны 21 хүүхэд эндэж, 5 хүүхэд буюу 31.3 хувиар нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэгдүгээр сарын эцэст 58.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.8 мян.хүнээр буюу 51.7 хувиар өсчээ. Аюулт үзэгдэл, осол 343 удаа гарсны улмаас 13 хүн амь насаа алдаж, 0.4 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Объектын түймэр 328 удаа, бичил уурхай, нурангины осол гурван удаа,  гол, нуурын усанд унасан осол хоёр удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин нэг удаа, бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 0.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
zochin:
1 hurtelh nasnii 105 huuhed endene gedeg uneheer ih too bna...ene emch nar yu hiij suudag bna aa
2013-07-23