Биржийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ
2012-02-09

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгжээс МУИС, ХААИС-тай хамтран “Биржийн менежмент, худалдаа”-ны хичээлийн хөтөлбөр боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар батлуулж тус сургуулиудын бакалаврын төгсөх ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгуулжээ. Энэ хичээлийн хөтөлбөр нь Монгол Удсад анх удаа хэрэгжиж гэж байгаа бөгөөд эхний хичээлийн нээлт энэ сарын 16-нд ХААИС-ийн Биологийн нөөцийн сургууль болон Эдийн засаг, бизнесийн сургууль дээр болох гэж байна. Хоёр кредит цагийн багтаамжтай уг хичээлийн агуулгад хөдөө, аж ахуйн бараа, түүхий эд, коджилт, ангилал, стандартчилал, анхан шатны тордолт, хадгалалт, тээвэрлэлт, таваарын биржийн худалдаа, биржийн бүтэц зохион байгуулалт, арилжаа, төлбөр тооцоо, менежмент зэрэг зүйлүүд тусгагджээ. Энэ ажлын үр дүнд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг байгуулахад нэн шаардлагатай байгаа хүний нөөц, боловсон хүчний асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн тус биржийг байгуулснаар ялангуяа хөдөө орон нутагт шинээр ажлын байрууд олноор бий болох тул уг хөтөлбөрийг дүүргэгчид нь шууд ажилтай болох нөхцөл бүрдэж байгаа аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин