Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
2012-02-10

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас Төрийн ордны "А" танхимд болно. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нараас тус тусдаа өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хоёр бүлгийн гишүүд хугацааны хувьд хоёр өөр байсан ч бусад заалтууд нь ижил учраас нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа юм. Хэрвээ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжихгүй бол  хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд орж ирэх боломжтой. С.Заяа Харин 12.00 цагаас “Б” танхимд хуралдах  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлшийг хийх юм байна.
Shuud.mn
Сонин хачин
БАТБОЛД:
ЦУГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ, ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ. АЖЛЫН ТУРШЛАГА ГЭЖ ЗАВААН ЮМЫГ АВЧ ХАЯААЧ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШАЛГУУРААС, АРХИЧИН БЭЛТГЭХ ДАМЖААНД СУУЖ БАЙГААТАЙ АДИЛ ЗАВААН ЗҮЙЛ Л СУРЖ,ЗАВААН ЗҮЙЛД ДАСАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. 4-Н ЖИЛ УЯАТАЙ ХУЦДАГ НОХОЙ МЭТ ЯДАРСАН ЦАГИЙН ЗАДАРСАН ДАРГЫН АЯСААР АЛДАА ДУТАГДАЛ БОЛГОНЫГ НЬ ТҮМЭН ОЛОН, ЗАСАГ ТӨРӨӨСӨӨ НУУЖ ЯВАХ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ? ЭНЭ ЦАГИЙН ЭРҮҮЛ БОЛОВСОН ХҮЧИН ИРЭЭДҮЙ ЦАГИЙН ЭХ ОРНЫ ТҮШЭЭ ЗАЛУУЧУУД БИД ХӨГШИН БОЛОХОО ХҮЛЭЭЖ СУУЖ ЧАДАХГҮЙНЭЭ. ЗАЛУУ БАЙГАА НЬ ЗАЛУУЧУУД БИДНИЙ ЯЛ БИШ ШҮҮ ДЭЭ. ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ЦУГ ЯВУУЛЖ, НЭР ДЭВШИГЧДЫН АЖИЛСАН ЖИЛИЙН ШАЛГУУРЫГ АРИЛГАЖ ӨГЧ ТУСЛААЧ ТҮМЭН ОЛОН МИНЬ
2012-02-10