Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаан болно
2012-02-11

Хөгжим бүжгийн коллежоос санаачлан Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдааныг БСШУЯ, Соёл урлагийн хороо, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филормони, СУИС зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын бүтээлийг дэлхийд таниулах, залуу уран бүтээлчдийг дэмжих тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, олон улсын уран бүтээлчидтэй туршлага солилцох зорилготой аж. Бүртгэл ирэх сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Уралдаан арваннэгдүгээр сарын 17-23 ны хооронд болох юм. Нийт шагналын сан 33 сая төгрөг бөгөөд тэргүүн байрны эзэлсэн уран бүтээлчид 5000 ам.доллароор урамшуулах аж Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин