Хүүхдийн эрхийг хамгаална
2012-02-11

Өнгөрсөн онд Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний гишүүн 11 байгуулагад сургуулийн орчинд гарсан хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар 16 мэдээлэл ирсэн аж. Үүний 12 нь сургууль дээрх хүчирхийлэл, гурав нь сургуулиас хөөгдсөн,  нэг хүүхэд сургуулийн орчинд амиа алдсан гэх мэдээллүүд бүртгэгджээ. Иймд Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээнээс цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулж, эцэг, эхчүүд болон боловсролын байгууллагын ажилтнуудыг хамтран ажиллахыг уриалж байна. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин