Эрх зүйн хөтөч бэлтгэв
2012-02-11

Монгол Улсын Засгийн газраас  баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, сурталчлах зорилгоор орон нутагт ухуулагч бэлтгэх ажлыг Цагдаагийн ерөнхий газраас эхлүүлжээ. Энэ удаад Дорнод аймгийн төв Чойбалсан хотын цагдаагийн газар, хуулийн хэлтэс хамтран сум бүхэнд хоёр ухуулагч бэлтгэх сургалт зохион байгууллаа. Сургалтад ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газрын ажилтнууд оролцож, “Эрх зүйн хөтөч, ухуулагчийн” ажиллах журам, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар санал солилцов. Мөн “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа 11 иргэнийг  аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулжээ. Сургалтад  сум, баг хорооны хэсгийн төлөөлөгч, байцаагч  21 алба хаагч, ухуулагч 28, нийт 49 хүнийг оролцсон байна. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин