Багш нарын боловсролыг дээшлүүлэх саналыг Д.Очирбат эсэргүүцэв
2012-02-11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өнөөдөр тэтгэврийн даатгалын сангаас 213,2 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна. Үүний 80,2 мянга буюу 37,6 хувь нь 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон. Ийнхүү өндөр насны тэтгэвэр авагчдын 75,4 хувийг эзэлж байгаа 160,7 мянган иргэн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлгоос бодуулж тэтгэврээ тогтоолгожээ. Иймд гишүүдийн санаачилсан хуулиудын агуулгаар авч үзвэл тэтгэврийн зөрүү арилгах тооцоонд 160,7 мянган иргэний асуудлыг авч үзэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үеийн болон мөн үеийн цалин хөлс, орлогоос нь тооцсон буюу нийт 160 гаруй мянган иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлогыг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тогтоож байх. Түүнчлэн дээр дурдсан цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Үндэсний стаститикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоож, улмаар итгэлцүүрийг хэрэглэх журмыг холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар өөрчилсөн гэлээ. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, энэ асуудлыг удаан хугацаанд хэлэлцэж байна. Хаана, хэн, ямар шалтгаанаар гацаагаад байсныг зарлах хэрэгтэй. Тэтгэврийн зөрүүгээ олон жилээр хүлээж байгаа иргэдийн асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломж байна уу гэдгийг тодруулсан юм. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, агуулгын хувьд зарчмын зөрүүгүй хоёр хуулийн төслийг нэгтгээд, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг чуулганы хуралдаанд оруулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан. Гэвч уг асуудлаар гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарч Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар байгаа тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжгүй гэсэн тайлбарыг хуулийн зөвлөх өгөв. Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, саналууд дэмжигдсэнээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Үүний дараа Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 28.1.27 дахь заалтад нэмэхээр Ажлын хэсгээс оруулж ирсэн “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжил дээшлүүлэхтэй холбогдон гарах зардлыг боловсролын байгууллагын өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг байх” гэсэн заалт нэлээдгүй маргаан дагуулав. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Очирбат цөөнх болж, энэ заалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь хувийн хэвшлийн сургуулиуд хүүхдээ сургах гэсэн иргэдээс төлбөр өндөр авдаг, ашиг орлого ихтэй хэрнээ өөрсдөө хөрөнгө гаргаад багш нарынхаа мэргэжлийн дээшлүүлж яагаад болдоггүй юм бэ. Заавал төрд ачаа үүрүүлэх шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Харин насаараа багшилж , ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж байгаа багш нарыг ялгаварлан үзэж болохгүй. Хувийн хэвшлийн сургуулиуд дотор өндөр төлбөртэй гарын таван хуруунд багтах сургууль бий. Бид өнөөдөр багш нарын нийтлэг эрх ашгийг ярьж байгаа. Бусад сургуулиудад өндөр үйлчилгээ үзүүлдэг сургуулиуд байхгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. Төрийн болоод хувийн хэвшлийн ямар ч сургуульд хүүхдээ сургах нь тэдний эрхийн асуудал. Монголын боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа юм бол хувийн ч бай, хувьсгалын ч бай сургуулиудад багшилж байгаа багш нарыг ялгаварлаж болохгүй. Өнөөдөр хувийн хэвшлийн сургууль нийслэлд 10,4, улсын хэмжээнд зургаан хувийн ачааг үүрдэг. Багш хичнээн чанартай байна тэр хэмжээгээр сурагчдын мэдлэг сайн байна гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, өндөр төлбөртэй сургуулиудад багшилж байгаа багшийн буруу гэж байхгүй. Иймд багш нарыг алагчилж болохгүй гэсэн юм. Түүнчлэн хуулийн төслийн 43.1.4. бүх шатны сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно”. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд олгох тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлах олгох” гэсэн заалтыг нэмэхээр боллоо. Ингэхдээ, сургууль, цэцэрлэгийн багш , албан тушаалтнаас гадна боловсролын туслах ажилтан нябо, нярав, слесрь, жолооч, манаач нарыг мөн хамруулах нь зүйтэй гэж үзэв. Мөн хуралдаанаар Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. С.Заяа
Shuud.mn
Сонин хачин
zochin:
huviin surguuli bol mungynii tuluu l yavna l daa.syrgyyli geltgyi .jishee ni ene benzin kolonkuud bna .hagartlaa byajaad bgaa murtluu .uls bolohoor ed nariig l demjihgyi bol bolohgyi bna geed bgaa bizdee.olson orlogoo hurimtluulj bgaad .ergeltiin hurungytei boloh byren bolomjtoi bgaa bgyi uy daa.bas neg jishee malchdiig demjih geed bodlogo zuv gehdee .zeel abchihaad ugduggyi zyd ene ter geed zamhryylaad bgaa uym l daa.ul ni huviin yuldberlel saihan demjigdej humuus ih byajij bna shyy dee.jiriin ajil hiij bgaa irgend l .yalangya huviin bgyyllagad ajillaj bgaa ajilchin alban haagchdad amidraliin saun saihan naaldaj uguhuur bodlogo ugyilegdej bna l daa.ene uynd bna gevel .manai mungytie bolson huviin hevshliin zahirlyyd het uursduu ylam byajih geed zutgeed bh uym l daa.odoo ard tymnee bodmoor bgaa yum .tiim tsag irsen shyy
2013-03-03
Ооноо:
Хувийн секторт ажиллаж байгаа багш нар үнэхээр хүүхдийг сургахын төлөө чин сэтгэлээсээ ажилладаг түүнийхээ төлөө төр засгаас бусад багш нарт өгдөг шагнал, тэтгэмжинд хамрагдаж чаддаггүй Үүнийг засахын төлөө явж байгаад чинь баярлаж байна шүү Гишүүн Оюунхорол урагшаа
2012-02-16
Нараа:
Хувийн сургуульд ажиллаж байгаа багш нарыг тэр улсын сургуульд ажиллаж байгаа багш нартай адилхан шагнал урамшуулал тэтгэмжинд оруулна гэсэн саналыг чинь манай сургуулийн зуу зуун багш нар дэмжиж байна энэ хуулиа батлуулахын төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэж байна
2012-02-16
СҮРЭН:
ЯМАР ТЭНЭГ ЮМ ЯРЬДАГ ЮМ БЭ, ҮҮНИЙ ЦААНА ӨЧНӨӨН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖ УЛСЫН АЧАЛЛЫГ ХӨНГӨЛЖ БАЙГАА, ЯМАР ЯМААНД НООЛУУРЫН МӨНГӨ ГЭЖ ӨГЧ БАЙГАА БИШ, БИ Л ЛАВ ДЭМЖИХГҮЙ,
2012-02-12
баяр:
Очирбат гэдэг хүнийг 2012 онд багш нар дэмжихгүй ээ, боловсролын салбарыг ингэж алагчилж болохгүй, бусад улс оронд байдаг л зүйл, баар байгуулаад архидуулаад байдаг газар биш, харин ч улам сайн дэмжмээр байна.
2012-02-12