Шинэ хогийн цэг нээгдэнэ
2012-02-11

«Нийслэл хотынхон маань жилд дунджаар 400 мянган тонн хог хаядаг» гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Хуримтлагдсан 70-80 мянган тонн хур хогийг энэ онд цэвэрлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хуваарилжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 мянган шоо метр талбайг хогноос салгахад 360 сая төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 10 мянган шоо метр талбайг хоггүй болгоход 135 сая төгрөг зарцуулахаар тогтсон аж. Нийслэлчүүдийн энэ их хог хаягдлыг Нарангийн энгэр, Морин­гийн давааны хогийн цэгт булж байгаа ч энэ жил Улаан­баатарыг цэвэрлэхэд гарах 67.5 мян­ган шоо метр хогийг эдгээр цэгт далдруулж чадахгүй гэнэ. Иймд Баянзүрх дүүргийн XX хороонд Зүүн бүсийн хогийн цэг байгуулж ирэх дөрөвдүгээр сараас энэ их хур хогийг булшилна гэж тооцож байна. Энэ талаар Нийслэлийн захирагчийн албаны мэргэжилтэн О.Оджаргалаас лавлавал «Улаан­баатар хотод одоогийн байдлаар хоёр төвлөрсөн хогийн цэг байна. Өдөрт нийтдээ 800-1200 тонн хогийг энэ хоёр цэг хүлээн авдаг. Морингийн даваанд зөвхөн өөрийн дүүргийн хогийг хүлээж авдаг бол үлдсэн 5 дүүргийн хогийг Нарангийн цэгт хүлээж авдаг. Шинэ хогийн цэгийг байгуулах болсон гол шалтгаан нь гэвэл СБД, БЗД-үүдийн маань тээвэрлэлтийн зардал өндөр гараад байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр дүүргийн хо­гийг Нарангийн хо­гийн цэг рүү хүргэх зай хол тул зарцуулагдах бензин түлшний хэмжээ их гардаг. Тиймээс зүүн бүст нэмж нэг цэг байгуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр БЗД-ийн 24-р хороо Цагаандавааны зүүн аманд хогийн шинэ цэгийг байгуулахаар болсон. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орж танил­цуулсанаар дэмжигдэж энэ оны бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгөнд төсөв нь тусгагдсан. Мөн шинэ төвлөрсөн хогийн цэг байгуулах Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тушаал гарч байршил тогтоох захирамж гараад байна. Одоо Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших тушаал нь гарч байгаа. Энэ захирамж гарсан тохиолдолд Газрын албатай хэдэн жил энэ газрыг ашиглах талаар гэрээ байгуулна. Шинэ хогийн цэг нь нийт 16.4 га талбай газартай. Энд өмнөх жилүүдийн туршлагаар өдөрт хоёр дүүргийн ойролцоогоор 150-160 тонн хог хүлээн авах чадалтай гэж үзэж байгаа» хэмээн хариуллаа. С.Заяа  
Shuud.mn
Сонин хачин
Хайр:
Монголчуудаа бид өөрсдөө тэгж чадахгүй юмуу тийм сайхан сэтгэл бидэнд байхгүй болчихсон юмуу аль эсвэл үргэлж ядарсан 1-гээ ад үзэж байгаа хэдэн төгрөгийг нь хуу хамж нэгнийгээ шулж амьдарсаар байхуу Имфляц нэрээр үнэ хөөрөгдөж өөрсдийгөө шулж амьдардаг ард түмэн энэ гариг дээр ганцхан манай улс байх шиг бна
2012-02-13
Хайр:
Тэгвэл энэ их уур уцаар стрестэй байгаа ард түмэн 1 нэгнийгээ ойлгож бас нэгнийгээ хүндэлж хайрлах болвуу гэж бодож бна Тэр сэтгүүлч солонгос хүүхэн бидний өмнөөс уйлж бас тэр хүүхдүүдийг угааж цэвэрлэж байхдаа огт сэжиглэж цэрвэхгүй байгаа нь үнэхээр хүний дотоод сэтгэл гэдэг агуу юм аа гэж бодогдож байлаа
2012-02-13
Хайр:
Уржигдар солонгосын KBS TV-р Улаанбаатарын хогон дээр амьдарч байгаа хүүхдүүдийг гаргалаа үнэхээр өрөвдөлтэй аймшигтай нэвтрүүлэг Түүнийг хийсэн солонгосын тэр сэтгүүлч охин үнэхээр мундаг нэвтрүүлэг хийсэн байна лээ Үнэхээр төр засгийн харалган бодлогын уршгаар л ийм байна гэсэн бодол төрж бас ч нэлээн ичлээ бас уйллаа Манай сэтгүүлчдэд нэмж хэлэхэд та бүхэн дандаа луйварчдын худлаа үнэн хийж байгаа ажлыг TV-р гаргаж байхаар тэр хүмүүсийн дунд орж нэвтрүүлэг хийвэл яасан юм бэ
2012-02-13
MAN dangaaraa zasag bariad niisen anhnii buteen baiguulalt yum uu.
2012-02-12