Улаанбаатар
Сар шинийн баярын өдрүүдэд 930 автобус, 668 такси үйлчилнэ
2012-2-15

Арван долоо дугаар жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг дараах хуваариар зохион байгуулж иргэддээ үйлчилнэ. Үйлчилгээний цагийн хуваарь: v  Битүүний өдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдөр өглөө 6 цаг 30 минутаас орой 22 цаг 30 минут хүртэл үйлчилнэ. v  Шинийн нэгнээс  гурван хүртэл буюу  2 дугаарын сарын 22, 23, 24-ний баярын өдрүүдэд үйлчилгээг 8.00 цагаас 22 цаг 30 минут хүртэл явуулна. Үйлчлэх чиглэл, тээврийн хэрэгсэл: v  Үндсэн 60 чиглэлд их багтаамжийн 604 автобус, троллейбус, v  Туслах 21 чиглэлд 233 бага багтаамжийн автобус, v  Хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 63 автобус, v  Захиалгат үйлчилгээнд 30 бага багтаамжийн автобус нийт 930 автобус үйлчилнэ. v  Таксийн 15 аж ахуйн нэгжийн 668 такси үйлчилнэ. Хот орчмын чиглэлүүдэд ажиллах автобусны тоог нэмэгдүүлнэ. Ийнхүү сар шинээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийтдээ 1598 тээврийн хэрэгсэл ажиллуулна. Захиалгат үйлчилгээ: Уламжлал болсон захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Толгойт, 7 буудал, Шархад, Хужирбулан, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх, Дэнжийн мянга, 3,4-р хороолол гэсэн чиглэлүүдэд нийт  бага багтаамжийн 30 автобусаар үйлчлэх бөгөөд захиалгыг 32-63-52, 32-31-76, 93-12-62-87 дугаарын утсаар хүлээн авна. Зорчигчдын үнэлгээ: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 32-31-76, 32-63-52, 93-12-62-87 утсаар хүлээн авна гэж  Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.      

Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:

 

д/д

Байгууллагын нэр

Такси /тоо/

Холбогдох болон дуудлагын утас

Захирал, утас

1

Сити такси  ХХК

47

340000

Доржготов 99117625

2

Алтан цөгц   ХХК

22

1950 Г.Баттуяа 91996472,91000582

3

УБТ    ХХК

30

1109 Х.Болдбаатар 99119214

4

Монголнунхёб ХХК

77

1950,1109 Д.Төмөр-Очир  91915800

5

Тэбэ сервис ХХК

56

1109 Тэрбиш 91918316

6

Марал дарь   ХХК

22

1109 Я.Баатарцогт   91911009

7

Ти Эй Ай Вай Өү Эс ХХК

50

465050 П.Минжаа 99107040Д.Чагнаадорж 99097027

8

Очиржамц  ХХК

37

99160606 У.Эрдэнэбат 99990950

9

ЦББ “Бүргэд”   ХХК

8

1950 Ц.Нармандах 99997329

10

Эс Кей Эм  ХХК

20

1950 Эрдэнэцогт 91995899

11

Тариат трейд

13

300000, 1894 Б.Анартөгөлдөр 96666969

12

Дооно уул

31

1950 Ж.Батсүрэн 99115334

13

“УБТТС” ХХК

178

1991 Б.Алтангадас 70112326

14

Билэгт дөлгөөн

30

1950 Г.Нямсүрэн 99104189

 

ДҮН

 

668

         
Shuud.mn
Сонин хачин
Уранаа:
Ийм олон такси бүгдээрээ үйлчилгээндээ явдаг бол сайхан л байна. Шинийн нэгний өглөө бүгдээрээ гэр бүлдээ үйлчлээд нийтэд үйлчлэх такси гэж байдаггүй шүү дээ. Тэгээд ч одооны таксинууд гэр холроолол руу явахгүй, засмалаар л явна гэдэг болсон байна лээ. Харин автобусууд л сайн явдаг даа. Даанч тэд нь нөгөө өвөө эмээ нар амьдардаг холын гудамж хороолол руу явахгүй нь хяслантай.
2012-02-15