Замын Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна
2012-02-15

Сар шинийн баяр дөхсөн энэ үед нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан анхааруулга гаргасан байна. Иргэд жолоо барихдаа хүүхдээ жолоочийн хажуугийн суудалд суулгахгүй, мөн суудлын бүс бүслүүлж байхыг анхааруулсан. Иргэдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед ихэссэн байна. Осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь жолоочийн хажуугийн суудалд, эсвэл аюулгүйн бүс бүслээгүй байсан аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин