Чанарын шаардлага хангаагүй 4864 шил архийг битүүмжилжээ
2012-02-16

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд  хуурамч, чанар муутай хүнсний бүтээгдэхүүныг худалдах нь ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналытын ерөнхий газраас өнгөрсөн сараас эхлэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт явуулж байгаа билээ. Шалгалтаар олон зөрчил илэрч байгаагийн нэг нь Хөвсгөл аймагт стандарт чанарын шаардлага хангаагүй 4864 шил архийг битүүмжлэн, дахин магадлах шинжилгээнд хамруулсан байна. Дашрамд дурдахад, манай улсын хэмжээнд архины 92,  спиртийн 15, дарсны 15, шар айрагны 23 үйлдвэр байдаг байна. Эдгээрээс  тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан архины 17, спиртийн тав, дарсны зургаа, шар айрагны өсөн үйлдвэр байгаа аж. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин