Өрхийн эмнэлэг тус бүрт 30 сая төгрөг өгнө
2012-02-16

Нийслэлийн Эрүүл мэндийн газар/НЭМГ/-аас өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, шинэ онд хийх ажил, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхээр өнөөдөр удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаагаа зохион байгууллаа. “Хот өөрийн нөөц бололцоонд тулгуурлан эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах зардлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллана. Гагцхүү та бүхэн мэргэжлийн өндөр чадавхид тулгуурлан иргэдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай. Та бүхнээр үйлчлүүлж буй иргэдийн эмчилгээний үр дүнгээр та бүхний ажил дүгнэгдэх болно” хэмээн тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр онцлоод, дор бүрнээ ажиллдаа хариуцлагатай байж, ажлаа сайжруулах арга замуудыг эрэлхийлж ажиллахыг үүрэг болгов. Мөн мүн амд анхан шатны тусламж үзүүлж, ачааны хүндийг үүрэлцдэг өрхийн эмнэлэгүүдэд автомат артерийн даралт хэмжигч олгож, өрхийн эмч, ажилчдыг орон сууцны квотод хамруулахаар болсноо дуулгасан. Тэрбээр өрхийн эмнэлэг бүрт үйл ажиллагаанд нь дэмжлэг болгон 2012 онд хоёр үе шаттайгаар нийт 30 сая төгрөг олгох санаачлага гарган, НИТХ-аар батлуулсан нь эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах бололцоог нэмэгдүүлэх ажлыг  зохион байгуулаад байгаа гэв. Нийслэлээс 2012 оныг “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан алслагдсан дүүргийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, эх хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн 27 хороонд цогцолбор барилга барихаар төлөвлөсөн нь өрхийн эмнэлэгүүдийн байрны асуудлыг сайжруулахад томоохон ажил болно гэдгийг зөвлөгөөнд оролцогчид мэдэгдлээ. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hotiin eruul mendiin gazriin odoogiin udirdlaga , onoogooin baigaa baidlaarai baigaa nohtsold uy ch saijrahgui , ter humuus ajil hiiheer humuus bish, zugeer l darga baij haragdah gesen humuus shuu dee, Niislelchuud ta buhnii toloo ted nart ajillah chadbar baihgui , zovhon darga said nariig tsarai aldaj , dolignoj tsag ongorooj baigaa shuu dee
2012-02-17