Сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулав
2011-10-11

Сонгуулийн хуулийг батлах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Энэ үед Нийслэлийн Ардчилсан Нам, Ардчилал сонинтой хамтран “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн тамгийн газрын дэргэдэх Иргэний танхимд өчигдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээн НАН-ын дарга Ш.Түвдэндорж үг хэлсэн бөгөөд НАН-ын ХЭГ-ын дарга Н.Гантөмөр удирдан явуулсан юм. Мөн Сонгогчдийн Боловсрол Төвийн тэргүүн Р.Бурмаа одоогийн мөрдөж буй сонгуулийн тухай хуулийн давуу болон дутагдалтай талын дурдсан сонирхолтой тоо баримт бүхий илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлгийн үеэр НАН-ын дарга Ш.Түвдэндорж хэлэхдээ “Монгол Улсын Эдийн засаг хурдацтай өсч байгаа энэ үед бүтэн жил төрийн ажил цалгардана гэдэг нь асар муу үр дагвартай. Бүр тодруулбал Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас хойш бүтэн жилийн дараа болно гэдэг нь Эдийн засгийн болоод улсын хөгжлийн явцад сөрөг нөлөөтэй гэсэн үг. Нэг талаараа УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт явуулах нь ирэдэд ойлгомжтой шударга болох үндэс юм болов уу. Зарим улс төрийн хүчнүүд хоёр сонгуулийг салган явуулахийг дэмжин хэлэлцээд байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийг сонирхогч бүлэг болох УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгчийн анхаарлын төвд оруулах үүднээс зохион байгуулж байна” хэмээсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнгээр Сонгуулийн тухай хуулинд иргэдийн санал, зөвлөмжийн тусгах зорилготой бөгөөд дараах уриалыг гаргасан юм.
Shuud.mn
Сонин хачин