Ахмад хөлбөмбөгчид “Цом”-ын төлөө өрсөлдөж байна
2012-02-17

МХБХ-ноос шинэ он гаргаад цомын төлөөх тэмцээнүүдийг ээлж дараалан зохион байгуулж байна. Энэ сарын 14-ний өдөр МХБХ-ны дэргэдэх футзалын ордонд эхэлсэн ахмадын УАШТ 3 дахь өдрөө үргэлжилж байна. Ахмад хөлбөмбөгчдийн цомын эзэн баг ирэх даваа гарагт тодорно. Энэ удаагийн тэмцээнд нийт 4 насны ангилалд ахмад хөлбөмбөчгид өрсөлдөж байна. 2-р сарын 20-ны өдөр буюу ирэх даваа гарагт хөлбөмбөгийн ахмадын УАШТ-ий медалийн эзэд тодрох юм. МХБХ-ноос 2012 онд зохион байгуулж байгаа тэмцээнүүд бүгд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор явагдаж байгаа юм. Мөн өмнөх жилүүдээс тэмцээнд оролцочгдын тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Ахмад хөлбөмбөгчдийн өрсөлдөөнд оролцож байгаа 60-аас дээш насны спортын мастер болон тэмцээнд оролцоогүй 70-аас дээш настай буурлууддаа МХБХ-ноос хүндэтгэл үзүүлжээ. Мөн жил бүр ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулөн өгдөг уламжлалтай. Ахмадын УАШТ-д 35 багийн 350 гаруй ахмад буурлууд өрсөлдөж байна. Мөн хамгийн өндөр настай нь МУ-ын анхны шигшээ багийн тамирчдын нэг, спортын мастер, мянга, мянган хөлбөмбөгчдийн багш Л.Сандагдорж багш 78 настай оролцож байгаа юм. Өнөөдөр футзалын ордонд хагас шигшээ тоглолт эхэлсэн. Цагаан Лавай-Сансар, Эрчим-Замчин, Шинэ Яармаг-Хаан хүнс титэм, Эрчим-Шарын гол, Цэнхэр дэлгэц-Дельта Метал Сервиз, Замчин-Оюутан, Оюутан-Андууд, Эрчим-ССТ гэсэн багууд учраа тааран тоглож байна. Энэ удаагийн тэмцээн стандарт нийцсэн футзалын ордонд явагдаж байгаагаараа онцлог. А.Алт.
Shuud.mn
Сонин хачин