“Нарантуул” зургаа хоног ажиллахгүй
2012-02-17

Сар шинийн баяраар үйлчилгээний байгууллагууд зарим нь шуурхай бэлэн байдалд ажиллах бол нөгөө хэсэг нь зургаа хүртэл хоногоор үүдээ хаах юм байна. Тухайлбал, цахилгаан шугам сүлжээний диспетчер, шуурхай ажиллагааны бригад, Ус сувгийн удирдах газар, орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газар түүний харьяа компанийн ээлжийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллах ажээ. Түүнчлэн  хүнсний дэлгүүрүүд шинийн 1-нд амарч, 2-нд 09.00-20.00 цаг хүртэл ажиллах гэнэ. Харин “Нарантуул” худалдааны төв шинийн 1-ээс гуравдугаар сарын 6-ныг хүртэл 14 хоног амрах аж. “Хархорин” захын хувьд хоёрдугаар сарын 22-28-ийг хүртэл, “Барс” худалдааны төв шинийн 1-3 хүртэл, “Хүчит шонхор” зах шинийн 1-3 хүртэл, “Да хүрээ” зах шинийн 1-4-нийг дуустал ажиллахгүй юм байна. Зоогийн газар, цайны газар, түргэн хоол, баар цэнгээний газруудын хувьд шинийн 1-нд л амрах ажээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
zochin:
14 honog ajillahgui gechiheed 6 honog geed baidag chini yu ve? Jiguur guai sogtuu bna uu ugui yu
2012-02-17
з:
Ноос, ноолуураар таны хүссэн өнгө загвараар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байна. 9517-4824, 8850-2550
2012-02-17