“Цагаан сар-2012” шатрын тэмцээн маргааш эхэлнэ
2012-02-18

“Цагаан сар-2012” шатрын тэмцээн маргааш Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд эхлэх гэж байна.   С.Зориг агсны санаачилгаар одоогоос 16 жилийн өмнө ОХУ, Казахстан, Узбекистан, Монголын шатарчид оролцсон “Цагаан сар” тэмцээнийг анх зохиож байгуулж байжээ.  1996, 1998 онуудад болсон тус тэмцээнд манай тамирчин Б.Хатанбаатар хоёуланд нь түрүүлж байсан аж.  Өнгөрсөн жилээс уг тэмцээн дахин сэргэж 160 гаруй тамирчид оролцсон юм.  Энэ удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжлэх аж.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин