Монгол залуугийн аминд хүрсэн солонгос эрэгтэйд эрүү үүсгэлээ
2012-02-20

БНСУ-ын иргэн 31 настай Ха Му гэгчид тус улсын хууль сахиулах албанынхан Монгол улсын иргэн 28 настай Б-ийн амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэжээ.  БНСУ-ын зарим мэдээллийн хэрэгсэлд  дурдсанаар Кёнги мужийн Пажү хотын цагдаагийн хэлтсээс мэдээлэл хийж, тус хотын Гвантан дүүргийн Чанман хороонд байрлах дэлгүүрийн гадна БНСУ-ын иргэн, 31 настай Ха Му гэх залуу 28 настай Б гэгч монгол залуугийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн хэрэгт сэжиглэн хорьлоо гэж ээ.   Эх сурвалжуудын мэдээллээр монгол эрэгтэйг худалдагч Ха Му дэлгүүрийн хаалга хаасангүй гэдгээр шалтаглан зодож амь насыг нь хөнөөсөн байна. Уг хэрэг явдалтай холбогдуулан тус улсад суугаа манай Элчин сайдын яамны зүгээс Кёнги мужийн Пажу хотын цагдаагийн хэлтэстэй холбогдон мэдээллийг баталгаажуулан ГХЯ- руу албан ёсны мэдээллийг илгээжээ. Тун удахгүй хохирогчийн ар гэрийнхэн БНСУ-ыг зорих гэнэ. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
dddd:
Zugeeer l 1 yum helii. Mongolchuud ene buzar Solongoschuudiin gesen bolgonoos tatgalz
2012-02-20
mongoliin emgenel
2012-02-20