Татварын Ерөнхий Газраас гэрэл зургийн уралдаан зарлав
2012-02-20

Татварын Ерөнхий Газраас “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Эх орны хөгжилд-иргэн миний оролцоо” сэдэвт гэрэл зургийн уралдааныг нийт  гэрэл зурагчид, сонирхогчдын дунд зарлаж байгаа аж.   Тус газраас энэ оныг “Татварын төлөвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй болгох” жил болгон зарласантай холбогдуулан   гэрэл зургийн сэдэв нь төрийн татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдлыг сурталчилсан агуулгатай байх юм байна. Мөн татвараас зугтаахын хор уршиг, цахим татварын систем, аж ахуйн нэгж, байгууллага,  хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байх аж.   Уралдаан ирэх сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дүгнэж, нийтэд зарлах юм. Харин шагналын тухайд нэгдүгээр байр өргөмжлөл 300 мянган төгрөг бол, хоёрдугаар байр 200 мянга, тусгай байр тус 100 мянган төгрөөр шагнах  юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин