Хот хооронд зорчих автобусны тоог нэмжээ
2012-02-21

Хот хооронд зорчигч иргэдийн баруун болон хойд зүгт зорчигсод нь “Драгон” төвөөр, зүүн болон урагшаа зорчигсод “Амгалан” төвөөр тус тус үйлчлүүлдэг. Тээврийн газартай гэрээтэй 36 орчим аж ахуй нэгжийн нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэл орон нутагт зорчигч тээвэрлэдэг байна.   Зорчигчдын тоо энэ жил харьцангүй нэмэгдсэнээс аймгуудад өдөрт хуваарийн дагуу хоёр автобус үйлчилдэг байсан бол нэмэлтээр дөрвөн автобус гарган ачаалал ихтэй байна.   Нэмэлтээр автобус гарсан ч ачаалллаа дийлэхгүй байгаа гэнэ. Үүний улмаас цагийн хуваарийн дагуу бус зорчигч дүүрсэн л бол ар араасаа гарч байгаа аж. Түүнээс гадна шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор чиглэлээсээ хамаарч зорчигч тээврийн үнэ 2000-10 мянган төгрөгөөр нэмэгджээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин