Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян эхэллээ
2012-03-01

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүрийн гуравдугаар сард эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр аян зохион байгуулдаг.   Үүний хүрээнд гуравдугаар сарын 3-нд Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй шалгаруулж,  6-нд хүндэт ээжүүдэд өргөмжлөл гардуулах юм байна. Мөн 7-нд “Шилэн тааз” сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм байна.   16 жилийн өмнөөс жил бүр зохион байгуулдаг сарын аянг энэ удаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд сурталчилах зорилготой аж..   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин