Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын чуулга уулзалт өндөрлөв
2012-03-02

Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын чуулга уулзалт өнгөрсөн хоёр өдөр Гадаад харилцааны яаманд болж өндөрлөлөө. Өчигдрийн хуралдаанаар Зүүн Ази болон Монголын тээвэр, байгаль орчны асуудлуудыг авч хэлэлцсэн байна.   Хуралдааныг Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,  доктор Б.Батхишиг, Монголын хөгжлийн судлалыг дэмжих төвийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Нямцэрэн нар удирдаж, тус төвийн Удирдах зөвлөлийн дарга, Элчин зөвлөх, доктор Ц.Батбаяр дүгнэж үг хэлжээ. Зургаан  орны 80-аад эрдэмтэн, судлаач оролцсон Зүүн Азийн орнуудын Улаанбатарын чуулга уулзалт тулгамдсан олон чухал асуудал ийнхүү хэлэлцлээ.   Тус чуулга уулзалтад тавьсан илтгэлүүдийн эмхэтгэлийг удахгүй хэвлэн гаргах юм байна.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин