Францын шигшээ багийнхан Монголын жудочидтой хамтарсан бэлтгэл хийж байна
2012-03-02

Францын жудо бөхийн шигшээ багийн эрэгтэй тамирчид манай улсын жудо бөхийн шигшээгийнхэнтэй 3-р сарын 1-нээс 11-ний өдрүүдэд 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна. Францын тамирчдын дунд эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жингийн шилдэг тамирчин дэлхийн 5 удаагийн аварга, олимпийн хүрэл медальт Тедди Ринер, дэлхийн аваргын хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Уго Легран, дэлхийн аваргын хүрэл медальт Терри Пабре, Парисын их дуулгын алт, мөнгө, хүрэл медальт Давид Ларосе, олимпийн 5-р байрын шагналт, дэлхийн цомын 3 удаагийн аварга Дмитрий Драгин, гранпри болон дэлхийн цомын аварга Алан Смит, дэлхийн цомын аварга Жилес Бонхоме нарын тэргүүтэй шилдгүүд байгаа юм. Одоогоор манай улсад Францын жудо бөхийн шигшээ багийн эрэгтэй 12 тамирчин 4 дасгалжуулагч, нэг эмчийн хамтаар ирсэн байгаа юм. Францын шигшээгийнхэнтэй Монголын жудочид өдөр бүр өглөө 10, үдээс хойш 16 цагт өдрийн хоёр удаагийн бэлтгэл сургуулилт хийж байна. Харин Францын эмэгтэй шигшээ багийнхан энэ сарын 5-17-ны өдрүүдэд хамтарсан бэлтгэл хийхээр ирэх даваа гарагт нийслэлд ирэхнээ. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
xoxchino za bi tegseer bx bolno alnaa chamaig
2012-03-04
Anti Sukhbat:
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч генерал Сүхбат, хурандаа Даваацэрэн нар ажлын цагаар архи уун танхайрч, дороо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж дарамтлан "Пизда" хэмээх хараалыг маань мэгзэм мэт уншиж байна. Өөрсдийн зөөлөн суудлыг хамгаалахын тулд мэдлэгтэй, боловсролтой, шударга залуусыг хавчин гадуурхаж, зоригийг нь мохоон зайлуулах бодлого барьж байна.
2012-03-03
xoxchino za bi tegseer bx bolno alnaa chamaig