Залуу эмэгтэйчүүд хэлэлцүүлэг өрнүүлж байна
2012-03-03

“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” III форум өнөөдөр 09.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.   Уг форумын зохион байгуулагчаар " Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд"  төрийн бус бөйгууллага, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны дэргэдэх “Береке” залуучуудын клуб,  Казах залуу эмэгтэйчүүдийн “Гүлдер” холбоо,  Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн дэргэдэх Гүнжээгийн клуб зэрэг газрууд хамтран зохион байгуулж байгаа юм.   Форумд залуу ээж нар болон оюутан, хөдөлмөр үндэсний цөөнх гээд нийгмийн олон талын төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэй  оролцож байгаа юм.   Тэд залуу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эдийн засаг болон өмчийн эрхийн нөхцөл байдал, соёл ба ялгаварлан гадуурхалт, бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвүүдээр мэдээллээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.   Уг форум өнөөдөр 18.00 цагт хүртэл үргэлжилнэ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин