Хорих ангид хүмүүжиж байгаа 2000 гаруй иргэний нэрсийг ХХҮГ-т шилжүүлжээ
2012-03-03

Улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг баримтын зөрчилгүй эмэгтэйчүүдийн хорих анги болон бусад арав орчим хорих ангийн хүмүүжигч 2000 гаруй  иргэний нэрсийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлжээ. Харин 2800 орчим хоригдол бичиг баримтын зөрчилтэй тул дахин мэдээлэл авахаар буцааж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хоригдлуудын хүний хөгжлийн мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансаар дамжуулан ялтны нэрийн данс руу шилжүүлдэг аж. Гэхдээ тухайн хоригдол гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохиролтой бол хохирлыг нь барагдуулах зорилгоор Хүний хөгжил сангийн мөнгийг улсад тушаах юм байна. Улсад болон бусдад учруулсан хохиролгүй бол өөрт нь эсвэл ар гэрт нь олгохоор болжээ. Хоригдлуудын 30 орчим хувь нь оршин суух тодорхой хаяггүй, өмнө нь бичиг баримт авч байгаагүй, бичиг үсэггүй иргэд байгаа нь  ажил удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж  албаныхан дүгнэж байна.   Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
asuult:
шүүхээр төлбөр төлөгдөхөөр шийдвэрлэгдсэн энгийн иргэдийн төлбөрийг хүний хөгжлийн сангийн мөнгөнөөс нь албан ёсоор суутгал хийж авч болохгүй юм байх даа нэгэнт төлбөртэй юм чинь албан ёсоор энэ асуудлыг баталгаажуулмаар байна. мэдэж байгаа хүн байвал хариу бичээрээ
2012-03-05
358:
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч генерал Сүхбат, хурандаа Даваацэрэн нар ажлын цагаар архи уун танхайрч, дороо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж дарамтлан "Пизда" хэмээх хараалыг маань мэгзэм мэт уншиж байна. Өөрсдийн зөөлөн суудлыг хамгаалахын тулд мэдлэгтэй, боловсролтой, шударга залуусыг хавчин гадуурхаж, зоригийг нь мохоон зайлуулах бодлого барьж байна.
2012-03-03