С.Батболд: Монгол Улсын хил мөнхөд амгалан байг
2012-03-05

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд гарч төр улс, ард иргэдийнхээ ажил амьдрал, улс орныхоо хөгжил дэвшил, хийморь сүлдийг даатган залбирлаа. Үүний дараа тэрээр  Монгол Улсын дархан хилийн 999 дүгээр тоот багантай танилцсан юм. Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын хил мөнхөд амгалан тайван байхын ерөөл дэвшүүлээд хилийн 999 дүгээр багана дээр ирж байгаадаа монгол хүний хувьд, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд баяртай байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын иргэн байна гэдэг хязгааргүй их аз завшаан хувь тавилан юм хэмээн бахархаж байлаа. Өмнө нь Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байх үедээ хилийн дагуух бүх баганыг шинэчлэх ажлыг БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрийн дагуу хийж байжээ. Тэрээр энэ ажлыг өөрийн биеэр ахалж, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын бүх хилийн баганыг боржин чулуугаар хийж шинэчилсэн нь хилийн  аюулгүй байдлыг баталгаажуулсан явдал юм хэмээн хилчид ярьж байна. Биднийг хил дээр очиход Дорноговь аймгаас хилийн цэргийн 0184-р ангийн татагдан ирж алба хааж байгаа ахлах дэслэгч Н.Мөнхсайхан, байлдагч Н.Дэлгэрбаяр нартай үүргээ гүйцэтгэж байхтай бид таарсан юм. Ерөнхий сайд С.Батболд Хамгийн эрхэм нандин, хариуцлагатай албыг хашиж эх орныхоо тусгаар тогтнол энхийн манаанд зогсож байгаа байлдагчидтай гар барин мэндлэж та нар бол жинхэнэ эх орончид юм, Засгийн газрын тэргүүний хувьд би зориуд орон нутагт ажиллахдаа хилчидтэйгээ уулзая, эх орныхоо хилийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ та бүхнийхээ санал бодлыг сонсоё гэсэн зорилго өвөртлөн ирсэн гэдгээ тэдэнтэй ярилцах үеэрээ хэлж байлаа. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
irgen:
Hiliin bagana yah ve,,, hedhen km-t hyataduud hamag yumiig ni zuuguud bgaad anhaarah heregtei sht,,, dandaa demii yum chaljij yavah yum ene 1 uher
2012-11-18
uyansor:
hiliin baganiig shinechelsen mash sain baina uls ornii nuur tsarai boloh estoi. gehdee eronhii saidaa asuuh yum baina bi neteer harj baihad hyatadruu zooj baigaa bayalag maani hyanalt shalgalttai hileer gardag bolovuu? zai zavsargui tsuvaldaad l baih yum. manai mongoliin gaali huuliin baiguullaguudiig changa shalguurtai baih tal deer sain shaardaj ajlaarai. hedhen togrogoor ooriigoo hudaldsan humuus oorsdiinhoo huuhdiin ireeduig ballaj baigaagaa yagaad oilgodoggui yum boloo. eh oronch uzeltei boloh heregtei baina.
2012-03-05