Ил задгай худалдааг цэгцлэнэ
2012-03-05

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас монгол түмний уламжлалт баяр ёслол болон томоохон баяр наадмын үеэр хүнсний чанар ямар байгааг шалгадаг байна. Шалгалтанд хамрагдсан хүнсний үйлдвэрүүдийн ихэнхи нь  дэргэдээ хүнсний лаборторигүй,  үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хянаж шалгаж боломжгүй байжээ.   Түүнчлэн захын хорооллын дэлгүүрүүд зориулалтын бус лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн худалддаг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн Ерөнхий боловсролын дунд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хяналт тавьжээ. Шалгалтын явцад сурагчдын тоо нэмэгдсэний хэрээр ахуйн ариун цэвэр тааруу байдгаас гэдэсний халдварт өвчин А гепатит нэмэгдэж байгааг тогтоожээ. Сүүлийн жилүүдэд нийслэл хотын хөрсний бохирдол нэмэгдэх болсон тул ил задгай хүнсний худалдаа аюул дагуулах эрсдэлтэй байдаг. Иймд дүүргийн удирдлагууд урин дулааны улиралд ихэсдэг сүүдрэвчтэй болон ил задгай худалдааг цэгцлэх шаардлагатайг НМХГ-аас анхаарууллаа.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин