Цагдаагийн албан хаагчдын хөрөнгийг шалгаж байна
2012-03-07

Авлигатай  тэмцэх газрын Хяналт шалгалт,  дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, тус хэлтсийн ажилтан П.Билгүүн,  Б.Энхтуяа нар “Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт -2011” сэдвээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АТГ-аас өгсөн мэдээллээр  энэ жил төрийн албан хаагчдаас хөрөнгө орлогоо мэдүүлбэл зохих 58000 гаруй мэдүүлэг гаргагчаас 64 нь мэдүүлгээ гаргаагүй зөрчил илэрчээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 99,89 хувь байгаа аж.   Албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлгоын мэдүүлгийн бүрдүүлэлтийг өнгөрөгч оны бүрдүүлэлтэй харьцуулахад мэдүүлэг гаргагчийн тоо 1489-өөр буюу 2.6 хувиар өсч, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувь 0.02 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй дээрх 64 албан хаагчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.  Тэдний ХОМ-ийн дэлгэрэнгүй мэдээллийг ирэх дөрөвдүгээр сараас олон нийтэд мэдээлэх аж. Мөн цагдаагийн албан хаагчдын хөрөнгийг шалгаж байгаа аж. Өнгөрөгч онд авлигын эсрэг хууль тогтоомуийг хангалтгүй хэрэгжүүлсэн орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцуулах албан бичгийг тус газраас Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод аймгийн  төрийн албан хаагчид, Цөмийн энергийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Цагдаагийн ерөнхий газрын нийт 18 албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх, 1-3 сарын цалинг 20 хувиар хасан, ажлаас халах хүртэл арга хэмжээг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан авч хариу албан бичгээр мэдэгджээ.   Түүнчлэн шүүх, прокурорын, цагдаагийн байгууллагын тодорхой албан албан тушаалд ажиллаж буй албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Хяналт шалгалтын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд явуулах зорилгоор 2012 оны эхний хоёр сарын байдлаар 27 өргөдөл, гомдлн дагуу хяналт шалналтын ажлыг явуулж 8 өргөдлийг хуулийн хугацаанд барагдуулж шийдвэрлэсэн байна. Иргэдээс ирсэн ихэнх гомдлууд нь төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртлыг арилгах, байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод нээлттэй болгох, зөрчил үйл ажиллагааны доголдол, дутагдлыг засуулах талаар ханджээ.  Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
zochin:
yaj horongo hurimtlal bii bolgosniig ni ta nar togtooj chadahgui l dee. Ta nariig basch bna. yadaj neg hurandaa sonin deer garval tatvar tologhdiin mongo demii ursaagui gej itgeh yumsan
2012-03-08
АРД:
төрийн өмчит компани , ААНБ-уудын дарга захиралууд гэж дандаа хувийн компани байгуулчихсан , эхнэр хүүхдүүдийнхээ нэр дээр ажиллуулсан ,төрийн өмч , хувийн өмч 2 -ыг холилдуулсан хооронд ялгаж салгаж чадахаа болчихсон ,сүүлдээ бүгд хувийн өмч нь болчихсон хүмүүс маш их болж дээ Төрийн мэлмий харж л байдаг байх даа
2012-03-07
Ялзарсан цагдаагийн дарга нгар:
Цагдаа бол үнэхээр ялзарсан газар шүү. Хамгийн шударга бус, хамгийн хууль бус зүйл хийдэг, хамгийн хүн чанараа алдсан хүмүүс энэ газарт байдаг.
2012-03-07
Hi yu yutai tsunh ve
2012-03-07
sain bn:
avilgaltai etemtseh gazar odo ajillaj bn daa.sain bn .hurts tand amjilt husii.mongold shudarga yos togtoh boltugai avilgalch komministuudiig hiigeed ug.hurandaa anr bol bugd bartai arhinii delguurtei hoteltei housetai land 200ta shu ah duu ehner huuhdiig sain shalga
2012-03-07
ded dargaa sain shalgaad uzeerei:
ATG ded dargaa sain shalgah heregtei sh dee. yaaj mungu olson yum. uschin ajillulj olson l gej bitgii hudlaa heleesei bilee...
2012-03-07
зочин:
Хөвсгөлд ТХГ-ын захиргаа нь төрийн албан хаагч биш хахуулаар ажилтан авдаг. Энэ хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхгүй байхаа.
2012-03-07