Хөрөнгийн зах зээлийн сургалт боллоо
2011-10-12

Хөрөнгийн зах зээлд оролцогч компаниуд, аудитын болон холбогдох санхүүгийн байгууллагуудад зориулсан “Хөрөнгийн зах зээлд оролцогчдод нягтлан бодох бүртгэлийн сайн зарчим, чанартай аудитын ач холбогдол” сэдэвт семинар боллоо.

Семинар нягтлан бодох бүртгэлийн сайн зарчим, чанартай аудитыг хэрэгжүүлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хоёрдогч зах зээл дээр компанийнхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломж;

Нягтлан бодох бүртгэлийн сайн зарчим, чанартай аудит нь анх удаа болон нэмж үнэт цаас гаргах, зээл авах зэрэг хөрөнгө мөнгө босгох аливаа ажиллагааны өртгийг бууруулдаг тухай;

Монголын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээний бирж болох ажиллагааны хүрээнд хувьцаат компаниудын санхүүгийн тайлан, биржид тайлагнах дүрэм, журамд гарах өөрчлөлтүүд;

Дотоодын бүртгэлийн шаардлагыг гадаадын хөрөнгийн биржүүдтэй харьцуулах, санхүүгийн тайлан, аудит, санхүүгийн хяналт болон компанийн засаглалын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээх хүлээлт сэдвүүдийн хүрээнд болсон юм.

Shuud.mn
Сонин хачин