Ээлжит бус чуулганы хаалтаар орон нутгийн сонгуулийн хуулийг батлах уу?
2012-03-09

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг хаахаар төлөвлөсөн. Өнөөдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд,  Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлуудыг эцэслэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороодоор хийхээр болжээ. Тэгэхээр уулжит бус чуулганаар орон нутгийн сонгуулийн хуулийг батлах эсэх эргэлзээтэй болж байна.  
Shuud.mn
Сонин хачин