Эмэгтэй волейболчдын багийн сугалааны ёслолын ажиллагаа болно
2012-03-09

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээний хэвлэлийн бага хурал, багийн сугалааны ёслолын үйл ажиллагаа маргааш 11:00 цагт Спортын төв ордонд болох юм байна.   Хэвлэлийн бага хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, Биеийн тамир спортын хорооны газар, Монголын волейболын холбооны ажилтнууд, МОСХ, азийн оюутны спортын холбооны төлөөлөгч оролцох юм.   Мөн тэмцээний техникийн төлөөлөгч болох БНХАУ-ын иргэн Шүй Хуй, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихару Нишиваки нар оролцох ажээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин