Шинэ чиглэлд том оврын 4 автобус үйлчилж байна
2012-03-09

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны гэр хорооллын иргэд оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн автобусны М:48 “Баруун салаа-Саппорогийн тойрог-Олон улсын Эдийн засаг Бизнесийн дээд сургууль” чиглэлийг шинээр нээж байна. М:48 буюу “Баруун салаа-Саппоро-ОУЭЗБДС” чиглэл нь Баруун салааны эцсээс уруудан 24-р хороо, Мон лаа, Баянхошууны хуучин эцэс, Цэргийн анги, Давхар дэлгүүр, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол зэрэг зогсоолуудад зогсож улмаар 1-р хорооллоор Саппоро хүртэл явж, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн эцсийн буудлаас эргэж Баруун салаа руу явах юм.  Тус чиглэлд ээлжинд их багтаамжийн 4 автобус үйлчилнэ.
Shuud.mn
Сонин хачин