Нийслэлийн Монгол Ардын Намын хороо хуралдлаа
2012-03-09

Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны II хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Г.Мөнхбаярын  “Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны 2011 оны ажлын тайлан,цаашдын зорилт” илтгэл, Нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хорооны мэдээлэл, орон гарсан намын хорооны гишүүдийг нөхөн сонгох гэсэн үндсэн гурван  асуудлыг авч хэлэлцэв. Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Г.Мөнхбаярын тайлан илтгэлд:   Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Намын Хороо, түүний тэргүүлэгчид намын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнг хянаж чиглэл, удирлагаар хангаж, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчдийн хурлыг 12 удаа хуралдуулж, тулгамдсан болон цаг үеийн 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Нийслэлийн Монгол Ардын Намын хороо нь намын XXVI  Их хурлаас гарсан түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх, намын гишүүнчлэлийн эгнээг  өргөтгөх, 2008 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түүнийг сурталчлах ажлыг зохион байгуулах, НАШБ-уудыг бэхжүүлж байртай болгох гээд олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ . Мөн намын ажлын гол  ачааг үүрч явдаг   НАШБ-ын дарга, дэд дарга нарын урамшууллын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Нийслэлийн намын хорооноос  намын гишүүдийн сахилга ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх зорилгоор НАШБ-ын дарга дэд дарга нарт зориулсан мэдээллийн цагтай болсон.Нийслэлд үргэлжилсэн “Ард түмнээ сонсъё” аянаар   208  удаагийн уулзалт зохион байгуулж, 35955 иргэд, сонгогчидтой уулзсан.  Оршин суугчид,  оюутан залуучууд, ахмадуудтай,  байгууллага салбарын ажилчид гээд төлөөллийн оролцоо өргөн байсан. Аяны хүрээнд иргэд сонгогчидоос  11 чиглэлээр 142 төрлийн,  давхардсан тоогоор 2275 санал хүсэлт гарсан нь өнөөдрийн Монгол Ардын Намаас дэвшүүлэн тавьсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”- ийн суурь болоод явж байна гэлээ. Илтгэлтэй холбогдуулж  Баатарзориг, Ганбаатар,Ганхуяг, Мөнхбаатар, Анандбазар, Очбадрах,  Долгор нарын 10 гаруй төлөөлөгч саналаа хэлсэн. Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны II хуралдаанаас Нийслэлийн Намын даргын тавьж хэлэлцүүлсэн   “Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны 2011 оны ажлын тайлан,цаашдын зорилт” илтгэлд дэвшүүлсэн зорилтыг сайшааж, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны тайлангийн хугацаанд хийсэн ажлыг  “Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал орон гарсан гишүүдийг нөхөн сонгох асуудал байсан. Нууц санал хураалтаар гишүүдийн олонхийн санал авсан   Нийслэлийн НАМЗХ-ны дарга А.Сэрээтэр, Хан-Уул дүүргийн МАН-ын 8-р үүрийн тэргүүлэгч Ц.Эрдэнэ, Баянгол дүүргийн 5-р үүргийн МАН-ын гишүүн Ө.Сумъяабазар нар НийслэлийнМАН-ын хорооны гишүүнээр сонгогдлоо. Уг хуралдаанаас 2012 оны УИХ болон  орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, улс төр хууль эрх зүйн шинэ нөхцөлд оновчтой менежментээр шуурхай зохион байгуулж ажиллахыг НийслэлийнМонгол ардын намынхорооны дарга,тэргүүлэгчдэд даалгалаа.Мөн Засгийн газар,нийслэл, дүүргийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сурталчилж, Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг иргэд соногчдод, шуурхай сурталчлахыг нийслэл дүүргийн засаг дарга нарт үүрэг болголоо. С.Жигүүр        
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол ардын нам болиочээ. Монгол орныг хэн ийм болгосон бэ? Монгол орны газар нутаг, улаанбаатар хотын нутаг дэвсгэр ямар янзтай болсоныг бид бүхэн харж байна. Энэ их мөнгө төгрөг идэж ууж монгол орныг сүйтгэсэн эзэн хэн бэ? Одоо нарийн шалгавал мөн ч их юм гарна даа. Энэ бүхнээс айж цаадуул чинь ухаан алдаж үхэх гэж байгаа юм Ичиж зовохыг ч мэдэхгүй коммунист аргаар дайрч байгаа юм. Үнэн үг хэлсэн хүнийг үзэн яддаг муухай коммунист яргачин аргаасаа салаагүй дэндүү хоцрогдсон үеэ өнгөрөөсөн амьтад. Хаа байна. Тэр үнэн үг хэлсэн Болормаа. Ийм байхад яаж нэр хүндтэй байхавдээ. Ард түмнээсээ улам л холдоно шүү дээ.
2013-04-15
Санжид:
Сонгуулийн аль ч хуулинд, ямарч өөрчлөлт хийлээ ч энэ сонгуульд АН, МАН хоёулаа ялагдана. Горьдоод нэмэргүй. Олон түмэн сонгууль өгөхдөө сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэрүүдээс АН ба МАН-ын гишүүдийн нэрийг дугуйлахгүй, нам сонгох хэсгээс АН ба МАН-ын нэрийг дугуйлахгүй юм. МАХН ялах болно.
2012-03-09