IX Богдыг үдэх ёслол болж байна
2012-03-11

Луу жилийн тэргүүн сарын шинийн найманд IX Богд Жавзандамба таалал төгссөн билээ. IX Богдыг өнөөдөр хүндэтгэн үдэх ёслол Гандан тэгчилэн хийдэд боллоо. Энэ ёслол гашуудын байдалтай бус, хүндэлтгэлийн байдалтайгаар үргэлжилж байна. Дээрх ёслолын талаар хуваргууд “Монголчууд бид Жавзандамба хутагтын есөн дүрийг угтан авч, есөн дүрийг үдэж байна. Түүний үгүйд буддын шашин болон манай сүсэгтнүүдийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй” гэж байсан юм. Энгийн хүнийг таалал төгсөхөд гашуудан оршуулдаг бол хутагт, хувилгаад хойд төрлөөрөө эргэн ирдэг учир гашуудах хэрэггүй гэж Буддын шашинд үздэг тухай тэд тайлбарлаж байлаа. Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн уг ёслол 13.00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Энэ хүртэл сүсэгтэн олон IX Богд Жавзандамбад хүндэтгэл үзүүллээ. Монголын бурхан шашны тэргүүнээр заларсан есдүгээр Богд 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулсан байна. 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэжээ. Харин 2010 онд Монгол улсад заларч ирээд 2011 онд монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн юм. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
lam nar:
tuvdin huuriig tegeed yasan uym be
2012-03-12