28 нэр төрлийн согтууруулах ундааг хураажээ
2012-03-12

Согтууруулах ундааны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй Нарантуул олон улсын худалдааны төв, Бөмбөгөр, Драгон худалдааны төв зэрэг 20 аж ахуйн нэгж, төвлөрсөн зах, дэлгүүр, цэг, салбарыг хамруулан, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтэс, Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалт, онцгой албан татварын ажил эрхэлсэн Татварын улсын ахлах байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хянан, шалгалт хийжээ. Хяналт онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, буруу тэмдэг наасан, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан согтууруулах төрлийн ундааг хураасан байна. Нийт  28 нэр төрлийн, 0.05-1.00 литрийн 611 шил буюу 2,991.7 мянган төгрөгийн согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгосон байна.
Shuud.mn
Сонин хачин
55:
стандартын шаардлага хангаагүй, ene arhi uud iig согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгосон байна. yamar uchirtay ve? daraad n hen eniig heregleh bol?
2012-03-12