Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 56.6 хувиар өсчээ
2012-03-12

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 176.3 тэрбум төгрөг болжээ.   Энэ нь өмнөх сарынхаас 102.5 тэрбум төгрөг буюу 2.3 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 63.7 тэрбум төг буюу 56.6 хувиар өсчээ.   Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны хоёрдугаар сарын эцэст 323.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.3 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 тэрбум төг буюу 10.3 хувиар буурсан байна.   Харин үнэт  цаасны арилжаа өнгөрсөн сард 19 өдөр явагдаж, 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 7.2 сая ширхэг үнэт цаас арилжжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин