Хүүхдийн төлөө үйлсэд нэгдсэн байгууллагуудын анхдугаар уулзалт боллоо
2012-03-13

“Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллагаас өнөөдөр “Ханган нийлүүлэгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн”- ийг Чингис зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү уулзалтад тус байгууллагатай хамтран ажилладаг 500 гаруй байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 130 зочид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Дэлхийн зөн олон улсын байгууллагын үйл ажиллагаа, Монгол дахь салбарын онцлог, тус байгууллагад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлснээр нийгмийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхэд багачуудад зориулдаг талаар мэдээлэл өглөө. Мөн “Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллагын дэргэд “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлагийн багачууд оролцогчдод өөрсдийн уран бүтээлээ сонирхуулав. Мөн таваас дээш жил хамтран ажилласан байгууллага аж ахуйн нэгжүүдийг алдаршууллаа.  Шилдэг хамтран ажилладаг байгууллагаар “Мөнх ногоон тал” ХХК, “Азричи” ХХК, “Аргасун мюзик” ХХК, “Анун” ХХК, “Есүүдийн батууд” ХХК тус тус шалгарав. Сонирхуулахад, “Хүүхэд бүрийн сайн сайхан амьдралын төлөө” уриатай “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үндэслэгч Боб Пийрс 1948 онд Солонгос улсад анх хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа  эхлүүлж байжээ.  Харин “Дэлхийн зөн Монголд” байгууллага 1995 онд үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд одоо 32 салбар нэгжтэй, 10 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хугацаанд 86 мянга гаруй хүүхэд, тэдний гэр бүлийн хөгжил, амьдарч байгаа орон нутгийг нь дэмжсэн үйл ажиллагааг өрнүүлжээ. Н.Ариунаа П.Наран
Shuud.mn
Сонин хачин
mishka:
tiime Bat.n helj bga unen. hiisen, hiihgeed bn, hiigeed bn geed bga ter oln luiwarchanguud boliosoi gej
2012-06-13
bat:
Өнөөдөр нэг зүйлийг бодлоо. Монголд асар олон хүүхдийн төлөө байгууллагууд байдаг /3000 орчим/ гэтэл тэд үнэхээр хүүхдийн төлөө ажиллаж буй эсэхэд би эргэлзэж эхэллээ. Учир нь хүүхдүүд өглөө харанхуйд гудмандаа нохой шувуунд хөөгдөн автобус хүлээн дааран зогсох юм. Гэтэл тэр хүүхдүүдэд зориулсан автобус, хөнгөлөлттэй явуулах эрхийн карт гаргаж өгч болмоор юм.Эсвэл нэгдсэн сургуулийн автобус гаргах боломжийг ч эрэлхийлж болно. Тэгж байж л эдгээр байгууллагуудыг юм хийсэн хүүхдийн төлөө ажиллаж байна гэж бид дүгнэмээр байх юм. Гэтэл хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд МОХ-г оюутнуудын үнэгүй явуулж байгааг шүүмжлэх аястай байх нь бүүр ч сонин. Тэд ядаж яаж явуулах механизмыг нь судлаасайдаа...ирээдүйд миний хүүхэд "SCHOOL BUS"-д суугаад санаа амар хичээлдээ яваасай гэж би хүсэж байна.
2012-03-13
zochin:
my naiz goe zuragnuud darjee mundag shuu amjilt
2012-03-13