Байгалийн будаг гарган авчээ
2012-03-13

Ирвэс хамгаалах сангийн “Ирвэс интерпрайз” хөтөлбөрт хамрагдсан Увс малчин эмэгтэйчүүдийн дунд байгалийн будгийн уралдаан зарласан аж. Уралдаанд оролцогчид нэг наст өвс ургамлаас шороон будгийн жор гарган авч, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэн, бэтээгдэхүүнээ будах шаардлага тавьсан байна.

Мөн байгальд ямар нэгэн хор нөлөөгүй байх, ноос будахад тогтвортой сайн байлгах үүднээс бэхжүүлэгч бодисын орцыг тодорхой зааж өгсөн байна. Тус уралдааны I  байрыг Увс аймгийн Тариалан сумын “Ханхөхий” нөхөрлөл, II байрт Говь-Алтай аймгийн Цогт сумын “Ээж хайрхан” нөхөрлөл, III байрт Увс аймгийн Түргэн сумын “Баянхайрхан” нөхөрлөлийн гишүүн Х.Нарантуяа, Ховд сумын “Өмнө отор” нөхөрлөлийн гишүүн Б.Энхтулга нар тус тус шалгарчээ.

П.Наран
Shuud.mn
Сонин хачин