Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаална
2012-03-14

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран “Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох” тухай хамтран ажиллахаар болжээ.   Үүнийхээ дагуу төрийн болон төрийн бус байгууллага, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, ерөнхий боловсролын сургууль, хороодын нийгмийн ажилтнуудыг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.   Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд гэр бүл, хамаатан садан, ах, дүү, ураг төрлийн хүрээнд ихэвчлэн далд хэлбэрээр үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргээс бага насны хүүхдийг өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсооход төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах чиг хандлагыг тодорхойлох зөвлөмж бичиг гаргахаар болжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин