Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг устгахаар боллоо
2012-03-15

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Үйлдвэр үйлчилгээний газар, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчдын ёс зүйн талаарх иргэдийн мэдээллийг 1286 утсанд авдаг.   Тус дугаарт долоо хоногт 30 гаруй мэдээлэл ирж, мэдээллийн дагуу холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт явуулдаг байна. Тухайлбал, энэ сарын 11- нд иргэн Цэрэндолгор мэдээлэл өгөхдөө  “Улсын их дэлгүүрийн ард байрлах “Прэш” супермаркетад хугацаа нь дууссан эсвэл он сар нь байхгүй хүнсний бүтээгдэхүүн зарж байна” гэжээ.   Гомдлын дагуу шалгахад тус супермаркетийн “Америк” хүнсний барааны тасагт худалдаалж байсан гурван нэр төрлийн 77 ширхэг хадгалалтын хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй жүүс, хатаасан жимс, газрын самар худалдаалж байсан нь тогтоогдсон байна.   Тиймээс уг бүтээгдэхүүнүүдийг  устгахаар болжээ. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар компаний захирал, ерөнхий менежер нарт мэдээлж, дотоод хяналтыг сайжруулах талаар үүрэг өгчээ. Зөрчлийн дагуу нэг албан тушаалтан, хоёр ажилчинд нийт 140 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.   Дашрамд дурдахад,  1286 утас энгийн утасны тарифаар үйлчилдэг бөгөөд ажлын өдрүүдэд мэдээлэл авч богино хугацаанд шийдвэрлэдэг байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ugui sh dee.Bi l gehed gomdol meduuleh geed 6 sagiin orchim zalgasan chini zovhon ajliin tsagaar ajillana gesen. Yu gesen ug ve.Alivaa hun ajlaa taraad l delguur horshoo orj bas naiz nohodteigee uulzdag biz dee. Tegeheer ene utas ajilladag ugui n bas l ergelzeetei.
2012-03-15