Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
2012-03-15

Нийслэлийн нутаг дэвсгэрт  өвөл орсон хур тундасны улмаас Дархан цаазат Богдхан уулын амуудын гуу жалганд цас ихээр хунгарлан тогтсон нь агаарын температур огцом дулаарсан үед шар усны үер болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.   Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн ус зайлуулах далан суваг, ус нэвтрүүлэх хоолойн ашиглалтын байдалд үзлэг шалгалт тогтмол явуулж, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулахаар болжээ.   Мөн үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчлүүдийг арилгах,  шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийн судалгааг гарган, эдгээр айлд сэрэмжлүүлж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэхийг дүүргийн Засаг дарга холбогдох хэлтэс, албадад үүрэг болгожээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин