Төрийн албан хаагчдын цалинг 630 мянгад хүргэнэ
2012-03-19

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдвэр байлаа. Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны хоёр болон тавдугаар сарын 1-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм. С.Заяа
Shuud.mn
Сонин хачин
zochin:
80000 tog nemsen gd danda hudlaa yariad baihiin. nemeegui l bgaa shdee. 3 sariin tsalin l lav huuchnaaraa ogchood bgaa shuu dee. zasgiin gazriin am ajil 2 bainga zoroh yumaa
2012-03-19
Òºðèéí àëáàíûõíû öàëèí õàíãàìæ, õàëàìæèéã íýìñýýð áàéãààä ñ¿¿ëäýý ñàíõ¿¿ãèéí à÷ààëëàà äààõàà áîëüæ Ãðåê óëñ óëñààðàà äàìïóóðñàí ò¿¿õèéã ìàðòààã¿é áèç. Á¿¿ ìàðò, ìàðòâàë ñºíºíº.
2012-03-19