100 буудалт даамын 2012 оны УАШТ-ий хагас шигшээ тэмцээн үргэлжилж байна
2012-03-19

100 буудалт даамын 2012 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах хагас шигшээ тэмцээн 3-р сарын 17-ноос 19-ний өдрүүдэд “Хос мастер” шатрын академийн байранд үргэлжилж байна.   Тэмцээнд нийслэлийн дүүрэг, орон нутгаас шалгарсан эрэгтэй 52, эмэгтэй 22 даамчин УАШТ-д шалгаран оролцох эрхийн төлөө өрсөлдлөө.   5-р сарын 11-нээс 20-ны хооронд болох УАШТ-д шалгарсан даамчид:   Эрэгтэй  
  1. Р.Манлай – Дэлхийн даамын холбооны мастер
  2. О.Түвшинболд – Олон улсын мастер
  3. Э.Энх-Эрдэнэ – Спортын мастер
  4. Д.Эрдэнэбилэг – Олон улсын их мастер
  5. Ц.Сүхбат – Спортын мастер
  6. С.Даваадорж - Спортын мастер
  7. М.Дүүрэнбилэг - Дэд мастер
  8. Л.Дүгэрсүрэн - Спортын мастер
  9. Ц.Балжинням - Спортын мастер
  10. Л.Дагвадорж - Спортын мастер
  11. Ц.Отгонбилэг - Дэд мастер
  Мөн өнгөрсөн оны медальт спортын мастер С.Батсүх, Д.Эрдэмбилэг, Ц.Хашчулуун нар шууд оролцох бөгөөд эдгээр 14 тамирчин УАШТ-д өрсөлдөх эрхтэй болж байна.     Эмэгтэй  
  1. С.Нямгэрэл - Спортын мастер
  2. Ц.Энхцэцэг - Спортын мастер
  3. Б.Нандинцэцэг - Спортын мастер
  4. Э.Мандахнаран - Спортын мастер
  5. М.Хишигбаяр - Спортын мастер
  6. Г.Энхтуяа - Спортын мастер
  7. Б.Намуун – дэд мастер
  8. Ж.Гэрэлчулуун – Дэлхийн даамын холбооны мастер
  9. С.Саранцэцэг - Спортын мастер
  10. Ц.Энхзаяа - Спортын мастер
  11. Н.Батцэцэг – дэд мастер
  12. Б.Мөнхтуяа – дэд мастер
  13. Б.Нандин-Эрдэнэ - Спортын мастер
  14. М.Нямжаргал - Спортын мастер нар шигшээ тэмцээнд оролцохоор шалгарлаа.
  Уг тэмцээн нь энэ оны 8-р сард Франц улсад зохиогдох Дэлхийн оюуны спортын наадам болон 9-р сард Малайзын Куала Лумпур хотод зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт болж байгаа онцлогтой. А.Алт
Shuud.mn
Сонин хачин