Манчестер Юнайтед 5:0-ээр өрсөлдөгчөө бут ниргэв
2012-03-19

Британийн Премьер лигийн 29-р тойргийн эхний дөрвөн тоглолт болж өнгөрлөө. Ньюкастл Норвичийг 1:0-ээр, Сванси Фулхэмийг 3:0-ээр тус тус хожиж, Уиган Уэст Бромвич 1:1-ээр тэнцсэн билээ. Харин өчигдөр орой болсон Манчестер Юнайтед болон Уолверхэмптон Уондерерс клубын тоглолт олны анхаарлыг татаж байлаа. Эн тэнцүү, ширүүн тоглолт үзүүлнэ гэдэг утгаараа бус нэг нь лигийг тэргүүлэх байраа энэ тойрогт хадгалж үлдэх үү, нөгөө нь лигийн баян ходоодоос дээшлэж чадах нь уу гэсэн асуултын хариуг энэ тоглолтоос авч чадах байсан учраас. Олон тойрог лигийг тэргүүлж явсан Манчестер Ситиг ардаа оруулж ганцхан оноогоор хошуучилж яваа Манчестер Юнайтедынхан энэ тоглолтод лигийн хамгийн муу амжиллтай багийг ялж 4 онооны зөрүү үүсгэх нь амин чухал. Тэр үүргээ ч Улаан чөтгөрүүд амжилттай биелүүлж чадлаа. Тэд өрсөлдөгчийнхөө талбай дээр 5:0-ээр ялалт байгууллаа. Тоглолтын эхнээс л Сэр Алексын цэргүүд идэвхтэй байж улмаар Жонатан Эванс 21, Антонио Валенсия 43, Данни Уэлбек 45+1 минутад гоолдсоноор эхний үеийн цаг дуусахад тооны харьцаа 3:0 болсон юм. Мөн шар хуудсаар торгуулсан Уолвесийн тоглогч Роналд Зубар дахин алдаа гаргаж багийхнаа хөөдсөн юм. Ийнхүү бүх талаар илүүрхсэн Улаан чөтгөрүүд дараагийн үед Чичаритогийн хоёр гоолоор 5:0-ийн харьцаагаар гайхалтай ялалт байгууллаа. Лигийн 1-рт яваа баг 20-рт яваа клубыг хожсон гэсэн үг. Тиймээс хамгаалалт, ур чадварын зөрүү үнэхээр ялгарч байсан юм. Энэ тойрогт Манчестер Ситигийн хувьд хүчтэй өрсөлдөгч Челситэй нүүр тулна. Сүүлийн үед Челси клуб Аваргуудын лигийн шөвгийн наймд гайхалтай тоглолтын ачаар үлдэж чадсан ба энэ нь дасгалжуулагчаа алдан олон хүнд тоглолтын улмаас шоконд ороод байсан Лондоны клубын тоглогчдын сэтгэлзүйн байдал, эрч хүчний хувьд өндөр болгоод байгаа. Лигийнхээ эхний дөрөвт бичигдэхийн тулд урдаа яваа Арсеналыг гүйцэх амин шаардлага нь ч тэдэнд үлдсэн тойргуудад хожигдох эрх үлдээгээгүй гэхэд болно. Тиймээс 49 оноотой Челси 22-нд болох Манчестер Сититэй хожих тоглолтод хожно л гэж зүтгэнэ. Тэдний хувьд тэнцээ авсан ч гурван онооы зөрүүтэй буй Арсеналаас тасрах аюул их. Нөгөөтэйгүүр 66 оноотой яваа Манчестер Ситигийн хувьд тэргүүлэгчийнхээ байрлалыг эргүүлж авахын тулд Челсиг хожих хэрэгтэй. Өчигдөр орой байгуулсан хожлынхоо ачаар Манчестер Юнайтед 70 оноотой болж тэднээс 4 онооны зөрүүтэй болоод байгаа. Тиймээс Манчестер Ситигийн хувьд лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд үлдэе л гэвэл энэ удаа Челсиг хожих ёстой болно. Хожвол эргээд МанЮ-гаас 1 онооны зөрүүтэй болж чадах юм.
Man Utd 29 70
Man City 28 66
Tottenham 28 53
Arsenal 28 52
Chelsea 28 49
Newcastle 29 47
Liverpool 28 42
Swansea 29 39
Sunderland 28 37
Everton 28 37
Fulham 29 36
West Brom 29 36
Norwich 29 36
Stoke 28 36
Aston Villa 28 33
Blackburn 28 25
Bolton 28 23
QPR 28 22
Wigan 29 22
Wolves 29 22
О.Нар  
Shuud.mn
Сонин хачин