Москва-Берлин-Лондон нислэг үйлдэнэ
2012-03-19

''ATC GLOBAL 2012'' олон улсын уулзалт семинар энэ сарын 6-8 өдөр Нидерландын вант улсын Амстердам хотод амжилттай болов. Уг семинарт ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын хөгжлийн яамны Иргэний нисэхийн газрын Олон улсын агаарын тээврийн газрын дарга Улрих-Мартин Штийл, дэд дарга Хайко Шофер, тус газрын бизнесийн эдийн засагч Клос Лофут нартай Бонн хотноо уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2009 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тохиролцсон асуудлыг Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан талаар ХБНГУ-ын талд мэдэгдэв. Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монголын агаарын тээврийн компаниуд ХБНГУ-ын Берлин, Франкфурт, Мюнхэн хотуудаас ИБУИНВУ-ын Лондон хот руу 5 дугаар эрх эдлэн нислэг гүйцэтгэх зохицуулалтын асуудлаар санал солилцов. Агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх эдлэх асуудлыг зохицуулах тусгай хэлэлцээрийг 2009 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг болохыг хоёр тал харилцан зөвшөөрч, 2012 оны 7 дугаар сард Лондон хотод зохион байгуулах зуны Олимпийн наадмаас өмнө Монголын агаарын тээврийн компани ОХУ-ын Москва, ХБНГУ-ын Берлин хотуудаар дамжин Лондон хот руу нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг баталгаажууллаа. Тус уулзалтад ИНЕГ-ын дарга С.Батмөнх, ЗТБХБЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Мөнхтуяа, ХНБАҮА-ны дарга П.Ганболд, ХОХ-ийн дарга Ж.Чулуунбаатар, АНҮГ-ын МХ-ын менежер Д.Уртнасан, АХХ-ийн мэргэжилтэн О.Энхзул, Д.Түвшинбаяр зэрэг бүрэлдэхүүнтэй оролцлоо. С.Заяа  
Shuud.mn
Сонин хачин
Badboy:
Ниснэ гээд Олон жил боллоо. Монголруугаа Явах тасалбараа авчихлаа Олон жил болсон байна.
2012-03-19
nisne gedeg yum:
jil bolgono nisne gedeg yum tegeed nissen n haan bgaa yum
2012-03-19
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй, Нэг жилийн баталгаа өгнө. Баахан бэлэгтэй шүү!!
2012-03-19