Нийслэлийг хогноос нь салгахыг үүрэг болголоо
2012-03-20

Хавар болж цас ханзрахтай зэрэгцэн Улаанбаатар хотын өнгө үзэмжид анхаарч эхэллээ. Нийслэлийн есөн дүүрэгт хур хог зайлуулах, цэвэрлэгээ хийх их ажил ид өрнөж байна. Сар шинийн баяраар нийслэлийн 80 орчим хувийг цэвэрлэсэн ч түүнээс хойш хог их хуримтлагдах болсныг цэвэрлэх их ажил эхлээд байна. Нийслэлийн есөн дүүрэг гаргасан хуваарийн дагуу хог ачилт хийж байгаа ч, хогны машины хүрэлцээ муу, тээвэрлэлтийн эргэлтийн хугацаа урт байгаа нь хог хуримтлагдах нөхцөл болж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт хэллээ. Орон сууцны хорооллуудын хогийг цэвэрлэхдээ 14 хоногт, гэр хорооллынхныг 30 хоногт рейс хийж байгаа нь хур хог хуримтлагдах шалтгаан болж байгаа юм байна. “Зөв менежмент хийж зохицуулах ёстой. Ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж суух нь  зохимжгүй. Хавар болж байгаа учраас ямар нэгэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх нь зөв. Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, хог цэвэрлэгээг эрчимжүүлэх Нарангийн энгэрт өдөрт буулгаж байгаа хог асгалтын мэдээллийг өдөрт нэг удаа бус өдрийн 12,00, үдийн 17,00 цагт тус тус авч бай. Тэгэхдээ хэдий хэмжээний хогийг хаанаас ачсан, байршилтай нь талбайн хэмжээтэй нь гаргахыг” хотын удирдлагууд үүрэг болголоо. Түүнчлэн  дүүрэг бүрт хог цэвэрлэгээ хийж байгаа ажлыг эзэнжүүлж, мэдээллийг илүү бодитой, хамгийн гол нь үр дүнтэй байлгахыг мөн даалгасан юм. Нарангийн энгэрт өдөрт 1500 тонн хог хаягдал буулгаж булдаг ч өдөр ирэх тусам хогны хэмжээ нэмэгдэж байгаа болохоор цаг алдалгүй ажиллах, хариуцлагатай байхыг ч сануулав.
Shuud.mn
Сонин хачин
hotiig honoos ni salgah bol hamgiin amarhan ajil,gebch hotoo hogoor duurgedeg hun-hognyydaa yaj hog haydagui soeld syrgah be?uunii tyld hog hayaj bga ahun buriig torgoh estoi.hetbechtei ni ayarid ehleher hun aigad hogoo hayhaa bolih bh.deer ni zubhun torgoh bish nariin uzle syrtaliin dain hiih estoi.hogtoi orhcind hunii eruul mended yamr myy nuluu zuuldeg yaj eldeb hort bodis uudeg talar eruul mendiin gazryyd ajilah estoi bh.eruul mendiin gazryyd geed ajilgui yumnuud syyj bdag bizdee?
2012-08-25
hognii mongiig ni songuuld ashiglah geed yg hog achdag humuust ni ogohgui b gaa yum chini yaj hognoosoo salahav dee
2012-03-20
СҮХ:
ХОГНЫХОО МӨНГИЙГ ТОГНЫХОО МӨНГӨТЭЙ ТӨЛӨӨД Л БАЙДАГ ХОГОО АЧААД ӨГӨӨЧ ЭЭ
2012-03-20
Хазар:
Торгууль сайн байх хэрэгтэй.
2012-03-20
Хүмүүсийг хог хаядаг ёс суртхуунаас салгахгүй бол хичнээн цэвэрлээд мөнгө үрсэн ажил болно ш дээ. сайн торгож байж үр дүн гарна, камержуул ....
2012-03-20
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй, Нэг жилийн баталгаа өгнө. Баахан бэлэгтэй шүү!!!
2012-03-20