Автобус тусгай замаар зорчино
2012-03-22

Монгол улсын хүн амын 40 гаруй хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын хүн ам 1,5 саяд хүрч нийт иргэдийн 60 хувь буюу жилд 220 сая зорчигч, өдөр тутам 600 гаруй мянган зорчигч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа. Хүн амын өсөлттэй уялдуулан хотын иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц автозамын сүлжээ, сайн дэд бүтэц, нийтийн тээврийг оновчтой хөгжүүлэх шаардлага бий болж байна.   Иймд хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, нийтийн тээврийг олон улсын түвшинд хүрсэн шуурхай, аюулгүй, тохилог, багтаамж ихтэй тээврийн хэрэгслээр хангах зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд тээврийн шинэ төрөл буюу “Тусгай замын автобусны үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр төлөвлөн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангаж байна.   Хотын тээврийг хөгжүүлэх төслийг 7-10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар төлөвлөсөн ба төслийн нийт өртөг 272,9 сая ам.доллар байна. Үүний 215,9 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас, 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг МУ-ын Засгийн газраас санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотноо болох гэж байгаа Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганы өмнө Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Равшан Маматкулов, тээвэр төлөвлөлтийн мэргэжилтэн Кижун нар Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгтэй уулзаж хөтөлбөрийн санхүүжилт, гэрээний бэлтгэл ажлын талаар ярилцаж санал солилцлоо.   “Тусгай замын автобусны үйлчилгээ”-г нэвтрүүлэх хөтөлбөрийн Нэгдүгээр үе шатны санхүүжилтээр 2012-2014 онд босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах, Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажил, босоо тэнхлэгийн дагуу 14 км тусгай замын автобусны шугамын барилгын ажил, автобусны буудлууд, автобусны байршил тогтоох удирдлагын систем, дараагийн шатны ажлын нарийвчилсан зураг төслийн ажил зэргийг хийж гүйцэтгэнэ. Улмаар 2013-2015 онд 2-р шат, 2014-2016 онд гуравдугаар шатны санхүүжилтийн хүрээнд санхүүжилтийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.   Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжиснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан авто замын сүлжээ, түргэн шуурхай, найдвартай нийтийн тээврийн системийг бий болгож иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан үзэж байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Хазар:
Замаа өргөн болгоочээ Тэр Нисэх Амгалан Баян Зүрхийг замаа өргөн болгоочээ
2012-04-09
yamarch goy zurag tavisiin
2012-03-23
тэнэг:
Тугжэрэхгуй тэнгэрээр уу? Тархи угаахдаа жаахан бодож хуцмаар юм Сонгууль ойртоод хуцаж буй нь энэ уу? Хотоос албан газруудаа гадагч гаргаад инженерийн шугам сулжээгээ гадагш тунельд хийж гаргаач сайн зам гадагш нь тэлж тавиач Мөнгө зугээр идэхийн оронд юм хийж идээч дарга нэртэй малнуудаа
2012-03-23