Халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь тогтоогджээ
2012-03-26

Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хяналт эрүүл ахуй халдвар судлалын хяналтад Дорнодын Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Энэ үеэр өрөө тасалгааны агаар солилцоо хангалтгүй, бүгчим халуун, сахиурын болон эргэлтийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Сувилагч нь тариа хийхэд шаардлагатай зүйлсээ бэлтгэдэггүй, нэг удаагийн бээлийг бүх үйл ажиллагааны турш хэрэглэж хэвшээгүй зөрчил илэрчээ. Мөн гар угаах зааврыг бүрэн эзэмшээгүй, эмнэлгийн дотоод халдвар хамгааллын дэглэмийн талаархи мэдлэг дутмаг, дотоодын хяналт сул, угаалга цэвэрлэгээ хангалтгүй. Тарианы өрөө, эрчимт эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэгсдийн тасгаас шинжилгээ авахад 41.46 хувь нь нянгийн бохирдолттой. Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм алдагдсан, эмнэлгийн дотоод халдвар үүсэх эрсдэлтэй төвшинд байжээ.
Shuud.mn
Сонин хачин