Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 4.6 хувиар өсчээ
2012-03-26

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.6 хувиар өссөн дүн гарчээ.   Тухайлбал, махны дундаж үнэ 13.8 хувь, үхрийн махны үнэ 6.8-14.4 хувь, адууны махны үнэ 26.0 хувь, ямааны махны үнэ 22.5 хувиар өссөн буюу нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6957 төгрөг, үхрийн мах /ястай/ 7363 төгрөг, ямааны мах 5550 төгрөг, адууны мах 6214 төгрөг, хонины цул мах 7429 төгрөг, үхрийн цул мах  8725 төгрөгийн үнэтэй байв.   Гурилын үнэ өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай нэгдүгээр зэргийн гурил 1.7 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ1.4 хувиар буурсан байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ 2.7 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 2.5 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны дундаж үнэ 5.9 хувь, байцааны үнэ 4.0 хувь, сонгины үнэ 7.5 хувь, луувангийн үнэ 1.2 хувиар тус тус өссөн байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
coyolgvi ano
2012-05-23
ЗОЧИН:
ТОГТСОН, БОДЛОГОТОЙ, УДИРДДАГ ТӨРГҮЙ ХУЖАА ЧЕНЖ 2Т ИДЭГДЭЖ ДЭЭ МИНИЙ САЙХАН ОРОН ЮМСАН УГ НЬ. ЕР НЬ ХУЖААГИЙН ТОРНООС ГАРЖ ЧАДАХГҮЙГЭЭР ОРЧИХСОН БОЛЖМОР ЮМ УУ ДАА.
2012-03-27
yu gej hudlaa hutsaad baigaa yum be. hed dahin osson sh dee.
2012-03-27
coyolgvi ano
Pogjii:
хүмүүсээ солонгост мах хямд байна гэх юм захиж авуул яасын.... кккк
2012-03-26