Хэлэлцүүлэг болно
2012-03-27

МҮХАҮТ-аас  өнөөдөр 10.00 цагт “Нэг цэгийн үйлчилгээний өнөөгийн байдал, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.   Уг хэлэлцүүлэгт татвар, хөдөлмөр халамж, иргэний бүртгэл, мэдээлэл, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс болон нийслэлийн зургаан дүүргийн нэг цонхны үйлчилгээний төлөөлөл оролцож, “Нэг цонхны үйлчилгээ”-нд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон бусад үйлчилгээний газруудтай хамтран ажиллах боломжийн талаар энэ үеэр нээлттэй хэлэлцэх аж.
Shuud.mn
Сонин хачин